Sunday 20 January 2013

Амар амгалан байн уу та?

Амар амгалан байн уу та?
Бяцхан миний бичих зүйлс бүгд үнэн бөлгөө.Худал солиотой хэмээн бодон уу үнэн хэмээн бодон уу энэ бүхэн таны хэрэг шүү дээ . Мэдсэн зүйлсээ хуваан байж . Мэдлэг оюун даа 1 ийг хийн байж 2 ийг сурнаа .
Эзэн дээдсийнхээ нэгэн цэрэг нь билээ би
Ээж аавын нэгэн үр нь билээ би
Дээдэс буурдуудынхаа нэгэн улаач нь билээ би
Өргөө гэрийнхээ нэгэн отгон үр нь билээ би
Өөрийн түүхээ мутарлах гэж
Өрөөл бусдадаа тулах хэмээж
Балчир би толгой сүүл холбон сууна
Тоонтой гэртээ торинон байсан
Балчир насаа умартсан
Эрийн цээнд хүрсэн
Эрдмийн үйлэндээ шогшин байгаа үр билээ би
Овог отгоо залгах улаач билээ би
Цэцэн цэлмэг биш билээ би
Олон сайхан үйлсээ хийх билээ би
Тоолж үзвэл бие минь намхаан
Тоолж үзвэл нас минь залуухаан
Түүх минь нимгэн билээ
Туулсан амьдрал минь богинхон билээ
Эхийн хайраар эрхлэн хүн болсоон би
Эцгийн үгсээр хүн болсоон би

Туулах амьдрал урт байн даа